Уханийг зорьсон ДЭМБ-ын шинжээчдийн гол мэдэгдлүүд
2021/02/10
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид Ухань хотод хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар хоёрдугаар сарын 9-нд мэдээлэл хийжээ.
Эндээс мэргэжилтнүүдийн гол мэдэгдлүүдийг дурдвал,
Лабораторид осол гарсны улмаас цар тахал дэгдээсэн коронавирус үүссэн гэх таамаглал үнэн байх магадлал маш бага гэж Ухань дахь ДЭМБ-ын шинжээчдийг ахалсан амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал хариуцсан газрын мэргэжилтэн Питер Бен Эмбарек ярьжээ.
Вирус дамжуулагч завсрын амьтнаас хүнд халдварласнаар коронавирус үүссэн гэх магадлал илүү өндөр хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин вирус халдварласан байх магадлал тун өндөр гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн Ухань хотод 2019 оны 12 дугаар сараас өмнө коронавирус байсан гэх нотолгоо эрдэмтдэд байхгүй хэмээн Цинхуа их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, валеологийн хүрээлэнгийн дэд захирал Лян Ваньнянь хэлжээ.
Коронавирусний дэгдэлт 2019 оны 12 дугаар сард Ухань хотын “Хуанань” захаас гадна өөр захуудад байжээ.
Коронавирус хамгийн анх илэрсэн Ухань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний захад тус халдварт өвчин яаж бий болсныг тогтоох хангалттай мэдээлэл одоогоор алга хэмээн Лян Ваньнянь ярьсан байна.
Коронавирусийг үүсгэгч “SARS-CoV-2”-той ижил төрөл сарьсан багваахай, панголин зэрэг амьтнаас илэрсэн хэдий ч эрдэмтэд коронавирусийг хараахан зэрлэг байгалиас илрүүлээгүй аж.
Лян Ваньняний мэдэгдсэнээр, цар тахал дэгдээх чадвартай энэхүү вирус нь хүний хүрээлэн буй орчинд дасан зохицох чадвар сайтай гэдэг нь гарцаагүй гэжээ.
“SARS-CoV-2” сарьсан багваахайнаас хүнд шууд халдварласан байх магадлал бага гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байна.
Коронавирус ямар амьтнаас гаралтай гэдгийг хараахан олж илрүүлээгүй хэмээн тэд мөн мэдэгдэв.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
zochin · 2021/02/10
Mongoliin shar hadnii galzuuchuudiin bichsen zuiliig huulsan yum uu haashaa yum be
Зочин · 2021/02/10
Зочин · 2021/02/10
Ямар ч мэдээлэлгүй мэдэгдэл гэж энийг хэлэх байхдаа хнн