А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгуулах саналыг гаргалаа
2021/03/09
А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгуулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, Ерөнхийлөгчид хандан албан бичиг илгээжээ.
Албан бичигт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн байна. Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.
зочин · 2021/03/10
ард түмэн бид ийм л шудрага зүйлийг хүсэж байгаа маш зөв шийдвэр гаргажээ
МАН арай шударга юм даа · 2021/03/09
Би нам бус. Гэхдээ хөндлөнгөөс харахад МАН-ынхан арай шударга юм. Тэр тусмаа Хүрэлсүх гарсанаас хойш. Ингээд хэлчихвэл илт үнэнээс зугтдаг намчирхсан юмнууд шүлсээ савируулаад хуцалдаад унах байх даа.
гонгор · 2021/03/09
сайхаан сайхан шалгуулах нь зүйн хэрэг.