Ковид-19 халдварын 122 тохиолдол илэрлээ
2021/03/15
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 9,410 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 122 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,082 болж байна.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 424 боллоо.
Шинээр батлагдсан 122 тохиолдлын 116 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- ХУД-ийн 20 дугаар хороо,
- БГД-ийн 4, 16 дугаар хороо
Сүүлийн хоногт 30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 3,031 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 973 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 900 хүндэвтэр 65, хүнд 6 , маш хүнд 2 хүн байна" гэв.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 3,551 /2021.03.15/
- Улаанбаатар-3,203 /сүүлийн 24 цагт 118 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6 /Шилүүстэй суманд 2 тохиолдол нэмэгдэв/
- Архангай-3
- Орхон-25
- Төв аймаг-16 /Зуунмод суманд 1 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.