Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөхийг улсын ерөнхийлөгч, сөрөг хүчин,ард түмэнтэйгээ нийлээд барсангүй. Иргэдийн цөхрөл,үзэн ядалт, төрт ёсны бичигдээгүй хууль дээгүүр дэвсэлж гараад тангараг өргөв. Энэ үйлдлээрээ

1. Монголын төр ТӨР биш ШОРОН болсныг тунхаглав.

2.Алтны мөнгөөр албан тушаал, эрх мэдлийг хүсснээрээ худалдаж авдгийг нотлов.

3. Монгол улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын тогтоол гаргаж хувийнхаа компанид лиценз өгч болохыг зарлав.

5. Монгол улсын Ерөнхий сайд нь үеэл эгчийнхээ алтны компанид 15 мянган га газрыг хаалттай тендэрээр өгч болохыг Монголын төр албан ёсоор баталгаажууллаа

Учир нь Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоол гаргаж төрсөн дүү Ж.Эрдэнтөгстэйгээ нийлж байгуулсан өөрийн компанидаа Өмнөговь аймгийн Гурван тэс суманд “Улаансайр” нэртэй лиценз олгосон. Мөн Ерөнхий сайд байхдаа өөрийн үеэл эгч Б.Байгальмаагийн Төв аймгийн Заамар суманд алт олборлогч “Илт гоулд” компанид 15,000 газрыг олгохын тулд хаалттай тендэр зарлаж, “Эрдэнэсийн эрэг” хэмээх компаний нэрээр олгожээ.

Ингэхэд ийм хулгайч нартайгаа тэмцэнэ гэж төв талбайд “Шударга ёсны хувьсгал”-ын жагсаалыг өнөөдрийн эрх баригчид хийгээгүй билүү?

Сэтгүүлч Б.Отгон 2021.03.19