Халдварын улмаас биеийн байдал хүндэвтэр иргэдийн тоо нэмэгдэж, 600-д дөхөж байна
2021/04/11
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавирусийн халдвар авсан 2,583 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эдгээр хүмүүсээс 1,886 нь хөнгөн хэлбэрийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Хүнд, маш хүнд өвтөнүүдийн хувь, хэмжээ өсөөд байгаа нь эмнэлгийн ачаалал нэмэгдэж, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тайлбарлав.
Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, ойр орчны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалахыг зөвлөлөө.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал:
- Хүндэвтэр 559 -энэ нь өвчний хүндрэл нэмэгдэж 600 руу дөхөж байгааг илтгэж байна.
- Хүнд 114
- Маш хүнд 24.
Өчигдөр батлагдсан хүмүүсээс 212 нь эмнэлэгт, 377 нь гэртээ тусгаарлан ажиглалтад оржээ.
Зочин · 2021/04/11
Хүнд хүмүүсэн диилхээ болиод хөл хорио тогтоосон бна халдвар хумих гэж биш вакцин хийх гэж ч биш юм бнаа