Л.Оюун-Эрдэнэд С.Амарсайханыг огцруулахаас өөр гарц үлдсэнгүй...
2021/05/04
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 1 дүгээр сарын 29-нд албан ажлаа хүлээж аваад, УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд үг хэлэх үеэрээ өөрийнхөө дөрвөн зорилтыг танилцуулж байлаа. Үүнээс хамгийн чухал нь коронавирус цар тахлыг хүндрэл багатай даван туулах буюу үүний тулд иргэдээ нэн даруй вакцинжуулах явдал байсан юм.
Тодруулбал Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс: "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ." гэж байв.
Хэдийгээр дунд нь хэд хоног алдсан боловч Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ зорилтоо биелүүлж, вакцинжуулалт хэвийн үргэлжилж эхлээд байна. Тэр бүү хэл Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д зарлажээ.
Бусад улс орны хувьд вакцинжуулалт нь 10-аас доош хувьтай байгаа юм.
Энэ бүхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай утсаар тогтмол холбогдож, вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх талаар ярьж буйн үр дүн билээ.
Гэвч сайны хажуугаар саар ч байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрын хамгийн нэр муутай гишүүн болох УОК-ийн дарга, Монгол Улсын Шадар сайдтай холбоотой асуудал.
Ер нь өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд тус дэм болох гэхээсээ илүү хасах оноо л чирч, нааж ирсэн нь үнэн юм.
Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдий төдий нугалаа, хөл хорионы хэдхэн хоногт эргэж буцсан олон арван шийдвэр, тэр бүү хэл автобусанд иргэдийг олон зуугаар нь чихэлдэж явахаас өөр аргагүй болгосон шийдэл зэрэг нь маш буруу байсан гэдгийг УИХ-ын гишүүд нь түрүүчээсээ хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ.
Хамгийн гол нь түүний эхнэр ХӨСҮТ-д чөлөөтэй орж, буцаж гарсан явдал иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Арга ч үгүй биз, өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэйгээр олон арван хүн аав ээж, амраг хань, дотны хүмүүстэйгээ уулзаж ч чадалгүй амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон.
Гэтэл Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы эхнэр болохоор ХӨСҮТ-ийн тусгаарлалтын горимыг хээв нэг чөлөөтэй зөрчиж, өдгөө юу ч болоогүй мэт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээ хөтөлсөн шиг явна. Шадар сайд С.Амарсайхан ч уг асуудалд туйлын мэдрэмжгүй хандаж, ядаж уучлалт ч гуйгаагүйгээр үл барам харин ч би сайн ажиллаж байгаа учраас зохион байгуулалттай бүлэг намайг харлуулж байна хэмээн өөрийгөө хамгаалдаг байгаа. Энэ тэнэг тайлбар иргэдийн инээдийг гэхээсээ үзэн ядалтыг төрүүлсэн нь нууц биш.
Одоо С.Амарсайханаас юу ч хүлээгээд хэрэггүй гэдэг нь тодорхой болсон.
Иргэдэд өөрсдийг нь доромжилсон, тусгаарлалтын дүрэм журам хэрэгжих давхар стандарт тогтоосон С.Амарсайханд дургүйцсэн зэвүүцлээ илэрхийлэх ганц л боломж бий. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн эсрэг санал өгөх.
Иймээс ч харьцангуй сайн үргэлжилж буй цар тахалтай тэмцэх ажлаа С.Амарсайханы унасан нэр хүндтэй хутгалдуулж, ач холбогдлыг нь бууруулахгүй байх, цаашилбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналаас хасч, зулгаахгүй байх ганц л гарц Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд үлдээд байна. Энэ нь Монгол Улсын Шадар Сайд, Улсын Онцгой Комиссын Дарга Сайнбуянгийн Амарсайханд хариуцлага тооцож, огцруулах явдал.
Хэрэв "За яахав, иргэд тэгсгээд мартчих байлгүй дээ, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэг танхимын сайдаа огцруулаад яахав дээ, гайгүй байлгүй дээ" гэх мэтээр уучлангуй хандаж, С.Амарсайханыг үлдээвэл энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд, нэн ялангуяа Нийслэл Улаанбаатар хотод ихээхэн сөрөг эффект дагуулах эрсдэл маш өндөр байна. Энэ тохиолдолд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын гишүүдийн өмнө гол буруутан нь С.Амарсайхан биш түүнд хариуцлага тооцоогүй Ерөнхий сайд болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мэдэж байгаа байлгүй л гэж найдья.
Э.Мягмар
сонин.мн
Зочин · 2021/05/04
Ямар муухай юм бэ МЯГМАР аа чи.Яаж ингэж зүгээр ажлаа саын хийж байгаа хүнийг дайрдаг байнаа.Чи битгий гүйх нохойд үл гүйх нохой саад гэгчээр ЗГ-т
зочин , · 2021/05/04
хамтын хүчээр хиидэг ажил шүү дээ , АМАРСАЙХАН ДАРГА АЖИЛАА САЙН ХИИЖ БГАА ГЭЖ БОДОЖ БГАА
Зочин · 2021/05/04
Бат · 2021/05/04
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
ЗОЧИН · 2021/05/04
ард түмнийг харахад нэгийг гаргаад л буцаагаад огцоруулаад байгаа мэт дүр зураг харагдаж байв ч үнэн дээ ард талд нь маш их мөнгөний асуудал нуугдаад байгаа юм биш биз доор нэг иргэн бас тйим сэтгэгдэл бичсэн байна юмыг яаж мэдхэв дээээээээ
Зочин · 2021/05/04
Амарсайханыг дэвшүүлж ЕС болговол яасийм. Сайн ажиллаж байгаа шүү.
Зочин · 2021/05/04
Эхнэр нь нөхрөө ичиж хоролсон төрийн хүний ар гэр эхнэр хүүхэд нь бүрч их хариуцлагатай байх ёстой
Togoo · 2021/05/04
Эхнэрт нь гаргасан бухимдлаа нөхөрт үүрүүлж баалах нь шудрага явдал мөн үү? Ичинхорлоод л хуулийн дагуу арга хэмжээгээ авбал зохих бус уу? Гэнэн сэтгүүлчдээ ...
Ub irged · 2021/05/04
Битгий худлаа хуц. Амарсайхан маш сайн ажилладаг.
Zochin · 2021/05/04
Sain ajillaj bgashde yakh gj ingej bdag yum .Myagmar boluochee
Зочин · 2021/05/04
Нийтлэлдээ маш зөв бичсэн байна.Ер нь ажлаа мэддэггүй нөхөр байна лээ.Сэтгэж чадахгүй,хүний хий гэснийг хийдэг гүйцэтгэгч хүн юм биш үү.Санаачлага гаргахаараа дандаа буруудна.Ийм хүнийг анх яаж сонгосон юм болдоо.Мөнгөний сайд байхаа.Тийм сүрхий УБ-аа мэддэг хүнийг тавьсан юм бол хаана байна үр дүн нь.Огцруул үтэр түргэн
zochin · 2021/05/04
Sain ajilj bga amjilt khvsie
зочин · 2021/05/04
өөрсдөө баахан мөнгө идсэн баагаа нууд л худлаа биүүлж байгаа биз дээ
зочин · 2021/05/04
амарсайхан сайн ажиллаж байгаа залуу хүнийг бүү зоригийг нь мохоо