Үүрэн телефоны дөрөв, суурин хоёр компанийг шалгаж байна
2014/05/07
Үүрэн телефоны 4 компани долоон жилийн дотор 400 гаруй тэрбум төгрөгийн ашиг олжээ. Үүрэн телефоны компаниудын ашиг орлого ийнхүү нэмэгдсэн ч хэрэглэгчдээ хууран мэхлэх ажиллагаагаа тэд зогсоогоогүй байна.
Хэрэглэгчдийн гомдолд дарагдсан харилцаа холбооны зохицуулах хороо үүрэн телефоны компаниудыг 4 сар шалгаж байгаа юм. Үүрэн телефоны компаниуд түүн дотроосоо "Мобиком" компани дараа төлбөрт үйлчилгээний дугаарыг ашигладаг хэрэглэгчдээ шулдаг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас явуулсан шалгалтаар тогтоогдсон. Тус газарт гомдол гаргасан хэрэглэгчийн ярианы хуулгыг төлбөрийнх нь нэхэмжлэхтэй тулгахад сард 10,000-20,000 төгрөгийн зөрүү гарчээ. Нэг сая хэрэглэгчтэй "Мобиком" ХХК иргэдийн халаасанд ийм байдлаар гараа дүрвэл асар их ашиг тус компанид очиж байгаа нь үнэн. "Мобиком" ХХК хэрэглэгчдээсээ илүү мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ техник буруу бодсоноос бид ийнхүү хэрэглэгчдийнхээ ашиглаагүй үйлчилгээний мөнгийг авсан байна гэж мэдэгджээ. Өрсөлдөөний тухай хуулиар хэрэглэгчийг давамгай байдалтай компани хохироосон нь тогтоогдвол жилийн борлуулалтын орлогын 0,6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгох хуультай.
У.Цахирмаа
Зочин · 2014/06/03
Ок
Зочин · 2014/05/20
mobicom shunaltai shuu !!!