Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа. Нийт 2,087 хэсгийн хороо 22:00 цагт санал хураалтыг дуусгалаа. 

Улсын хэмжээнд 21:30 цагийн байдлаар 2,087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,041,866 сонгогчоос 1,075,938 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 52.69 хувьтай байв.

СЕХ-ноос Монгол улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байна. Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж байна.