ХУВААРЬ: Томоохон зах, худалдааны төвүүд Долдугаар сарын 11-нээс амарна
2021/07/10
Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч ес хоног амрахаар болсон. Тодруулбал, долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гарагт ажиллах юм.
Тухайн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Энэ жил нэгтгэсэн хуваарь гараагүй. Худалдааны төвүүд өөрсдийн зохион байгуулалтаараа хэд хоног амрах хуваариа гаргана" хэмээн мэдээлэв.
Иймд томоохон зах, худалдааны төвүүдийн наамдын өдрүүдэд амрах хуваарийг түүвэрлэн мэдээлж байна.
Бөмбөгөр худалдааны төв:
- Долдугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
- Долдугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долдугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.
Сандэй плаза:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна.
Шөнийн худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-нээс эхэлж амрах бөгөөд хэд хоног амрах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Нарантуул худалдааны төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Баялаг-Ундраа төв:
- Долдугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долдугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Хархорин худалдааны төв:
- Долдугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долдугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.