sambuuДэнжийн мянгын захын нууц хуйвалдааны талаарх мэдээллийг  мэдэх иргэн А.Гэрэлбаттай  ярилцлаа

- Өмнө нь Дэнжийн мянгын барааны захын хувьчлалыг хууль бус болсон талаар Ж.Дамчаа гэж хүн нэг хэвлэлд ярилцлага өгч байсан байна. Энэ асуудлаар та ярих гэж байна уу?

 Тиймээ миний хувьд уг барааны захын хувьчлал хууль бус болсон талаар хуулийн байгууллагад хандах гэж байгаа юм. Ж.Дамчаа гэж хүний ярилцлагыг уншаад би энэ талаар бас зарим мэдээлэл өгөхөөр шийдлээ. Би тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх хүний хувьд энэ талаар ярихыг хүсэж ирсэн.  Би  “Дэнжийн мянгын барааны зах”-ын хувьчлалд оролцож “Нарантуул” компанийн тендерт оролцох төслийг бэлтгэж байсан хүн.

-Та “Дэнжийн мянгын бараа”-ны захын хувьчлалын асуудлаар юу ярьж чадах вэ?

- Миний хувьд “Дэнжийн мянгын барааны зах”-ын сонгон шалгаруулалд зарлахад уг тендерт оролцох төслийг хийж байсан юм. Тухайн үед зураг макет, болон санхүү, ашиг алдагдлын тооцоог гаргаж уг барааны захыг авсан тохиолдолд ямар ашигтай байх талаар судалгаа хийж байсан.  Тухайн үед барааны захын хувьчилах тухай огт яригдаагүй байсан.  Миний хувьд өөрийн найз Ш.Батсамбуутай хамтран “Дэнжийн мянгын барааны зах”-ын хувьчлалд оролцох гэж байсан боловч түүний ах Ш.Сайхансамбуу ашигтай гэж мэдсэн үү яасан Ш.Батсамбуутай хамтран оролцохоор болсон юм. Тэгээд би “Нарантуул” гэдэг компанийн нэг төлөөлөгч болон дуудлага худалдаанд оролцож бас өмч хөрөнгө хүлээж авахад байлцсан юм. Архивт баримт материал нь байдаг байх.

- Та  “Дэнжийн мянгын барааны зах” хууль бусаар явагдсан талаар ямар нэгэн зүйл мэдэх үү?

-  Миний хувьд бол тухайн үед болсон зүйлийг мэднэ. Тухайн үед өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав гэж хүн байдаг. Тэр хүнтэй Ш.Сайхансамбуу эхнээсээ хуйвалдаж “Дэнжийн мянгын барааны зах”-ын хувьчиллын асуудлыг хууль бусаар хийсэн гэж боддог. Учир нь “Дэнжийн мянгын барааны зах”-ыг хувьчилан авах асуудал гэнэт гарч ирээд 10 компаниас зөвхөн 2 компани үлдсэн байдаг. Бусад 10 компанийн материал архивт байхгүй. Хэрхэн яаж сонгосон талаар огт баримт байхгүй. Энэ талаар сүүлд хийсэн шалгалтаар гарсан байдаг.

Тэгэхээр энэ бол гарцаагүй шалгах шаардлагатай асуудлууд байна гэсэн үг. Миний хувьд бол найз Ш.Батсамбуутай хамтран ажиллах сонирхолтой байсан. Гэтэл гэнэт Ш.Сайхансамбуу гэж хүн орж ирээд тэгээд түүний дүү Ш.Батсамбуу өөрийнхөө оруулсан хөрөнгө, анх барааны захын хувьчлалд орно гэсэн санаагаа ахдаа алдаад юу ч үгүй болсон доо.

- Та энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагаар явж үзсэн үү?

 Үзээгүй байгаа. Одоо харин энэ асуудлыг сөхөж тавихаар шийдсэн. Ш.Сайхансамбуу, түүний эхнэр Г.Оюунсогоо, Ц.Баасанжав болон холбогдох хүмүүсийг зохих газарт өгч шалгуулах бодолтой байна.  Энэ хэрэг болоод удсан хэрэг гээд хайхрахгүй орхиж болохгүй. Хэрэг хуучирдаггүй гэж би боддог. Тэгэхээр энэ асуудлыг би Улсын мөрдөн байцаах газарт, Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулна.

- Таньд нотлох баримт байгаа юу?

Хүмүүс ер нь зүгээр л анзаарах юм бол хуйвалдаанаар захыг хувьчилсан гэдгийг харж болно. Барааны захын хувьчлалын архивт байгаа материалуудыг ажиглах юм бол яг л хуйвалдаанаар хийсэн гэдэг нь харагддаг юм. Гэхдээ миний хувьд хэн хэнийг шалгуулах, хэнээс ямар мэдүүлэг авах юм бол энэ хэрэг илрэхийг мэдэж байгаа. Би тэр хүсэлтээ эрх бүхий газарт нь тавих болно. Ер нь тэгээд үнэн гэж байдаг бол би энэ асуудлыг үнэн мөнийг олж байж салахаар шийдсэн.

- Мэдээж энэ хэрэг гараад удаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм биш үү?

-  Би бол үгүй гэж бодож байна. Дээр дурьдсан хүмүүстэй холбоотой асуудлыг шалгах юм бол энэ асуудал тодорхой болно гэж бодож байгаа. Гол нь сайн л шалгах хэрэгтэй. Хэрэв сайн шалгавал их зүйл гарах байх. Би ч гэсэн өөрийн мэдэх зүйлээрээ шалгах явцад мэдүүлэг өгч туслаж чадна.

- Таньд хувьчлал хууль бус болсон талаар өөр ярих зүйл байна уу?

Ярьвал их олон зүйл байгаа. Би зохих хуулийн газарт нь хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ.  Гэхдээ би хэдэн зүйл хэлье.

Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос бараан төв захыг хувьчлах тендерт 1995 оны 07 дугаар сарын 28-нд “Улаанбаатар” сонин дээр зарлагдсан юм. Уг зар дээр хугацаа нь 8 дугаар сарын 15-ны дотор НӨХК-ийн 312 тоот өрөөнд тендерын материал хүлээн авна гэсэн зар гарсан юм. Хугацаа нь ердөө 18 хоногын хугацаатай зарлагдсан тендер. Монголын цорын ганц барааны төв зах байсан, улиралд 30-40 сая төгрөгийн орлогтой тус захыг хувьчилах, төсөл хүлээн авах хугацаа ердөө 18 хоногийн хугацаатай байсан нь захын хувьчлалын асуудал эхнээсээ хуйвалдааны үндсэн дээр эхэлсэн гэж үзэхээс өөр аргагүй баййдалд хүргэж байдаг.

Тендерт оролцсон компаниудаас зөвхөн “Нарантуул”, “Бумбатай” гэсэн 2 компани шалгарсан. Яагаад зөвхөн хоёр компани шалгаруулав. Хэрэв өндөр үнээр улс барааны захыг зарах сонирхолтой бол олон компанийн дунд үнэ хаялцуулах ёстой биз дээ. Мөн бусад компани ямар төсөл ирүүлсэн яагаад шалгараагүй талаар огт баримт байхгүй. Энэ бол хэн ч бодсон хуйвалдаан гэдэг нь тодорхой.

Хэрэг шалгах явцад хэн ямар асуудлыг мэдэж байгаа, хэнийг шалгах шаардлагатай, талаар тодорхой хүсэлтүүдийг тавина.

Хэрэв зохих газар нь шалгахгүй бол би бүх өөрийн мэдэж байгаа зүйл болон баримтуудыг хэвлэлээр цацах болно. Ард түмэн үнэнийг мэдэж, хууль зөрчсөн хүмүүс ямар нэг хэмжээгээр хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

Сэтгүүлч  Г.Гучаа

Ugluu-logo1714