“Чалко”-той хийсэн гэрээний нууц заалт, баримтуудыг дэлгэхийг шаардъя
2013/04/14
-МОНГОЛ УЛС ХУУЛЬТАЙ, ШҮҮХТЭЙ УЧРААС АСУУДЛАА ШИЙДЧИХЭЖ ДӨНГӨНӨ-
Засгийн газар “Чалко”-г Улаанбаатарт дуудаж, нөгөөдүүл нь харин “Очиж чадахгүй ээ. Харин ирэх долоо хоногт олон улсын шүүх дээр ирээрэй” гэжээ.
Энэ мэдээлэл үнэн бол “Эрдэнэс Тавантолгой” гэлтгүй Монголын Засгийн газар хүндхэн байдалд орчихоод байна гэсэн үг. Өнөөдөр энэ ордын “өрөм”, сор болсон хэсгийг таслаад дөрөв тавхан гэр бүл өмчилчихсөн гэдгийг дээр доргүй мэддэг. Мэддэг хэрнээ яадаг ч үгүй. Ордын нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээтэй ордыг дээрх гэр бүлүүд эзэмшиж, үлдсэн 60 хувийг нь нийт хүнд амд хувааж хүртээх тухай яригдаж байсан.
Гэвч худлаа болсон. Иргэддээ хувьцаа тарааж өгдөггүй юмаа гэхэд олон улсын шүүхэд дуудагдах дээрээ тулчихаад байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Тавантолгой бол хэн нэгэн эрх мэдэлтний хувийн өмч биш, Монголын ард түмний өмч, монгол нутгийн баялаг. Одоогоос хоёр жилийн өмнө ҮХАА-н сайд Х.Баттулга “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ зах зээлийн үнээс хямдаар худалдах гэрээ хийж байна” гэдгийг хэлж л байсан. Тэрбээр “Тавантолгойг эргэлтэд оруулах олон түмний хүсэлд олигархиудын өгсөн хоёр дахь нокаут бол “Эрдэнэс Тавантолгойг өрөнд бариулж, өтөнд идүүлж байгаа явдал.
Тонн нүүрсийг 70 ам.доллараар өгнө гээд Хятадын “Чалко” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэр дээр 250 сая ам.доллар зээлээд иргэддээ эх орны хишиг хувь болгоод тараачихсан. Өнөөдүүл нь бирж дээр гарах нь байтугай жолооч нарынхаа хөлсийг өгч чадахгүй янцаглаж байна.
Ард түмний өмчид менежмент хийж, ашиг хүртээх ёстой Засгийн газар нь Тавантолгойг биш ойрын өрсөлдөгчийг нь уухайлан дэмжинэ. Өрөөлийн “бөх”-ийг засаж, өөрийн баялгаа үнэгүйдүүлэн өрөнд оруулах ийм л хичээл зүтгэлийг харлаа. Энэ байдлаараа үргэлжилбэл, жил хүрэхгүй хугацааны дараа “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д тавьсан өрөндөө унаж, барьцаанд орох, Хятадын өмчлөлд шилжих нь тодорхой” гэж байв. Тэр яг онож хэлсэн. Одоо Монголын Засгийн газар олон улсын шүүх дээр 250 сая ам.долларынхаа өрийн зээлийн бичгийг бариад очих хэрэгтэй болох нь.
Хэлсэн амандаа хүрдэггүй, хэдхэн олигархийн хувийн эрх ашгийн үүднээс улсынхаа баялгийг худалддаг Монголын төр булайгаа чирэх нь тодорхой. МАН өнгөрсөн сонгуульд зарцуулсан мөнгөө “Чалко”-гийн гэрээнээс босгосон гэх хардлага бий. Гэрээг сонгуулиас өмнө хийсэн болохоор тэгж хардах магадлалтай. Гэхдээ л юм үнэнээрээ байх сайхан. “Чалко” ч тэр, Хятадын төр ч тэр танайхан ингэсэн тэгсэн, ийм тийм нууц гэрээ хийсэн гээд баримт нотолгоогоо ил гаргаж тавибал болоо юм биш үү. Монгол Улс хуультай, шүүхтэй. Түүгээрээ асуудлаа шийдчихэж дөнгөнө.
Өмнөх Засгийн газрын үед хийсэн энэ хуудуутай гэрээнд хэн яаж нөлөөлж, хэн хэчнээн хувь хүртсэнийг “Чалко”-гоос асуумаар байна. Тэд өнгөрөгч нэгдүгээр сард “Монголын Засгийн газар гэрээгээ цуцлах тохиолдолд гэрээний нууц заалтуудыг сануулна” гэж Бээжинд мэдэгдэл хийж байсан. Энэ нууц заалт гэдэг нь юу юм бэ. Түүнийгээ гаргаад ир л дээ. Олон улсын шүүх дээр бус Монголын ард түмэнд ил болгочих. Дэлхийн зах зээлд Тавантолгойнх шиг чанарын нүүрс 150-180 ам.долларт хүрч байгаа.
Тавантолгойгоос тасдаад “Энержи Ресурс”-т өгчихсөн Ухаахудаг нүүрсээ 90 ам.доллараар худалдах гэрээ хийсэн байхад “Эрдэнэс Тавантолгой” нь яагаад “Чалко”-той 70 ам.доллараар гэрээ хийсэн бэ. Асуудлын гол нь үүнд л байна. Хувь хүний өмч, төрийн өмч хоёр яагаад ийм ялгаатай үнэлэгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани гэрээнээсээ буцахад хүрвэл 50 сая ам.долларыг буцааж өгнө гэсэн гэрээний заалтад нууц нь байж магадгүй талаар Х.Баттулга сайд хэлсэн нь бий. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсны төлөө нүүрсний үнийн зөрүүний 50 сая ам.долларыг шагналд өгсөн, гэрээ цуцалбал буцааж торгуульд авна гэсэн үг байх магадлалтай. Яг үүнийг л “Чалко” компани ил болгоод, баримтаа гаргаад ирэхийг ард түмэн шаардах эрхтэй.
Тавантолгойн ордоос Ухаахудагийн хэсгийг хувьд тасдаж өгсөн, хувийн компани авсан учраас менежментээ илүү сайн хийж, төрийн Тавантолгойг үнэгүйдүүлсэн зэргийг ойлгох ухаан монголчуудад бий. Харин тэр гэрээний нууц заалтуудаа баримттай нь гаргаад ирэх хэрэгтэй. Энэ ташрамд, Ухаахудагийн нүүрсний уурхай тэг зогсолт хийгээд эхэлчихэж. Энэ юуг харуулж байна вэ. Ухаахудаг бол MCS-ийн, дээр өгүүлсэн дөрөв таван гэр бүлийн хөрөнгө, тэдний нүүрс. “Төрийн” Тавантолгой ганц тонн нүүрс гаргаагүй байхад “ху¬вийн” Ухаахудагийнх урагшаа урсч байв. Бүтээн байгуулалтын ажил том “Тавантолгой, Ухаахудаг гэсэн” дарааллаар явах байсан ч Ухаахудагаас эхэлсэн. Энэ мэт булхай луйвар нь илэрч, асуудал босч ирмэгц Ухаахудаг тэг зогсолт хийхээс аргагүй байдалд хүрсэн бололтой юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Зүүн Цанхийн ордоос нүүрс ачсан 100 тоннын даацтай 40 машин баяр ёслолын байдалтайгаар үдүүлэн Хятадыг зорьсон түүх ердөө л гурван жилийн өмнөхөн бичигдэж үлдсэн. Монгол Улсын “Эрдэнэс MGL”-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Чайналко”-ийн охин компани “Чалко”-той экспортын гэрээ байгуулснаа хэрэгжүүлж эхэлсэн нь тэр.
“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирал асан Б.Энэбиш “Хятадын “Чалко” компанитай гэрээ байгуулсан нь учиртай. “Хүний хөгжил” санд мөнгө төвлөрүүл гэсэн үүргийг дээрээс өгсөн. Гэтэл тэр их хэмжээний мөнгийг урьдчилаад өгчих компани байгаагүй. Янз бүрийн гэрээ хэлцэл хийгдсэн. Эцэст нь Хятадын төрийн өмчийн компанитай гэрээ хийхээр тохиролцсон” гэдгээ өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлж байв. Түүний хэлснээр гэрээг ном журмын дагуу гэхээсээ илүү дээрээс өгсөн даалгавраар богино хугацаанд, зөвхөн урьдчилгаа өгсөн Хятадын компанитай хийхэд хүрсэн.
Монголчуудыг, Тавантолгойг хүнд байдалд оруулсан нь хятадууд, “Чалко” компани билээ. Монголчуудын алдаан дээр дөрөөлж, мөнгөний эрэлд хатаад байхад нь сиймхийг ашиглаж, өөрсөддөө маш ашигтай гэрээ байгуулсан. Монголчууд төрөө, гэрээ хийсэн эрхмүүдээ хангалттай зүхсэн, зүхэж ч байгаа. Харин Хятад руу, “Чалко” руу хэн ч дайрсангүй. “Чалко”-гийн толгой компани болох “Чайналко” нь Оюутолгойн ордыг “Рио Тинто”-гоос булаахын тулд гэрээ хийгдэж байх үед “Рио Тинто”-гийн удирдлагуудыг Бээжинд аваачиж, хорьж дарамталж тухайн үедээ шуугиан тарьж л байсан.
Ноднин өдийд “Чалко”-гийнхон “Саусгоби сэндс”-ийн Нарийн Сухайтын ордыг авах гэж яаж улайрч байлаа. Монгол Улс, монголчууд тийм ч амар хүмүүс биш болохыг тэр үед л “Чалко” ойлгосон.
УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг маш яаралтай баталж, ингэснээр “Чалко” аргагүй байдалд орж, наймаагаа зогсоосныг эргэн сануулъя. Тэд зүгээр суугаагүй.
Монгол Улс нүүрсний нийлүүлэлтийн гэрээгээ биелүүлэхгүй бол хуулийн зарга мэдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Оны дараахан “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ Хятадын зах зээлд гаргахаа больж, “Чалко”-д төлөх дутуу 180 сая ам.доллараа төлчихөөд 2011 оны ашиггүй гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулах санал тавьсан юм. Монголын Засгийн газар алдаатай “наймаа” хийснээ хожуу боловч ухаарсан нь сайн хэрэг. “Чалко” харин бидний алдаан дээр дөрөөлөхөөсөө илүү сургамж өгчихвөл болоо юм биш үү.
Б.Оюунгэрэл
super news · 2013/07/13
WWupdO Thanks for the post.Thanks Again. Awesome.
news · 2013/07/09
2mQhiX I am so grateful for your blog post.Much thanks again. Will read on...
social bookmark · 2013/06/06
YR*kRm Very infmative blog.Really thank you! Really Great.
Зочин · 2013/04/18
ENE MAH iinhan TER ULS ORNI BAYALAGIIG YAMAR IH ZARJ URJ AVGAI HUUHED,AMRAG SADAN NAIZ NOHDOO ED BAYALAG HORONGO MONGOOR BALIHUULAN GADAADAD AYALAN SURCHARGE AMIDARAN OLON JIL OORTSNOO HIIJ BUTEESEN MET BAYARLAN GAIHUULJ YAVSAN. ERIC NI ENE IH HURALD HEG IH ERH DARHTAI HEND HALDASHGUI ZARIM MUHARRAM MOCHID HUNII SETGLTEI HESEG NOHDUUD HUULIIG GUULI BOLGON OOR OORTOO DAARUULAN BATLUULJ SUUNA . ODOO TA NART HUURTAGDAN GARAA ORGON HULTSENGUI YAVAHGUI. HARIN TA NARIN ORTUULSEN IH BAAS SHEESIIG TSEVERLEH GEJ ODOONI TOR ZASAG ZUDERJ SUUNA.
Зочин · 2013/04/18
ENE MAH iinhan TER ULS ORNI BAYALAGIIG YAMAR IH ZARJ URJ AVGAI HUUHED,AMRAG SADAN NAIZ NOHDOO ED BAYALAG HORONGO MONGOOR BALIHUULAN GADAADAD AYALAN SURCHARGE AMIDARAN OLON JIL OORTSNOO HIIJ BUTEESEN MET BAYARLAN GAIHUULJ YAVSAN. ERIC NI ENE IH HURALD HEG IH ERH DARHTAI HEND HALDASHGUI ZARIM MUHARRAM MOCHID HUNII SETGLTEI HESEG NOHDUUD HUULIIG GUULI BOLGON OOR OORTOO DAARUULAN BATLUULJ SUUNA . ODOO TA NART HUURTAGDAN GARAA ORGON HULTSENGUI YAVAHGUI. HARIN TA NARIN ORTUULSEN IH BAAS SHEESIIG TSEVERLEH GEJ ODOONI TOR ZASAG ZUDERJ SUUNA.
Зочин · 2013/04/17
МАН-ын хийсэн эх орноо хувийн эрх ашгийн сонирхлоор хийсэн ноцтой ****даатай гэрээг засах гэж Алтанхуяг махаа идэж бАЙНА ДАА. Энэ намын улс төр бизнесийн бүлэглэлийн тарьсан гай ланчгийг арилгахад лав 5-10 жил орох байх даа.