Автошины дотуур хаймар хийлж, усанд сэлж байхдаа салхинд туугдан эргээс холдож, живж нас баржээ
2021/08/10
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 40 настай эрэгтэй Гүрмийн нуурын эрэг дээр автошины дотуур хаймар хийлж, усанд сэлж байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар наймдугаар сарын 7-ны 15:30 хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Баян-Овоо сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Аврагчид дөрвөн метрийн гүнд есөн удаагийн шумбалт хийж , наймдугаар сарын 9-ний 20:00 цагт нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгчээ.