“Галд шатаж, мөс зүссэн” өдрүүд түүнд хат суулгаж буй
2021/08/20
У.ОРГИЛМАА
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож байна. Түүний Засгийн газрыг монгол хүн, Монгол Улсаас шалтгаалахгүй эрсдлүүд тосож байснаараа онцлогтой. Гэсэн ч Монгол төрийн сайдаар УИХ-аас томилогдсон 17 сайд алдаа оноотой туучсаар өнөөдрийг хүрлээ
. Товчхондоо хариуцсан салбарынхаа зовлон жаргалыг имэрч амсаж үзээд зорилгоо хэрэгжүүлэх аргаа олчихсон зүтгэж явна. Тэдний дийлэнх нь залуус. Хамгийн ахмад нь Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж. Холоос харах нээ төрд туршлагатай, улс төрд дадлагажиж яваа ч салбараа мэднэ гэж үзсэн арав гаруй залуусын зүтгүүр нь ч юм уу, дасгалжуулагч нь аятай харагддаг. Энэ нь сайн ч биз, муу ч биз.
Үдчихээд байгаа 200 хоног дотроос хамгийн сенсаацтай салбар нь мэдээж Хууль зүй, дотоод хэрэг байлаа. Өнгөц харахад эхэндээ ард түмнээс “Яамаар байна, яваад зүтгэе” гэсэн мэт л хийсээд байв. Яваандаа яваад хөөцөлдсөн ажлууд нь биеллээ олж Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хамгаалж “ялаад” эхэлсэн. Тухайлбал, “Рио Тинто”-ийн Ажлын хэсгийг ахалж Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж “нарийн тооцоо бодох” хариуцлагатай үүрэг хүлээж ажиллалаа.
Үүний үр дүнд монголчууд “Рио Тинто” нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа нь 22 сараар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй, төслийн менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө жил бүр бүх зардлаас зургаан хувийн төлбөр авч байгааг мэдэж авлаа. Энэ бол олон улсын аудитын шинжээчдийн дүгнэлт. Гэхдээ олон нийтэд ийм дүгнэлтийг урьд хожид хэн ч сонордуулж байгаагүй, тэр талаар эрэн сурвалжилж судалж олно гэж санахын ч хэрэггүй байсан цаг саяхан. Тиймээс үүнийг амжилт биш гэх аргагүй. Цаашилбал, Хөрөнгө оруулалтын анхны гэрээ Монголын талд өгөөж багатай байгаа гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлаас 2019 онд УИХ-аас 92 дугаар тогтоол баталж, гэрээг засан сайжруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Түүнээс биш нэг сайдын дур зоргоор хийсэн үйлдэл биш юм шүү дээ. Мөн энэ сарын 9-ний өдөр “Рио Тинто” компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүд “Рио Тинто”-д гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх шаардлагыг хүргүүлсэн.
Гүний уурхайд олборлолт эхэлснээр хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ. Мөн энэ хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцээрээ хийх бөгөөд Монголын Засгийн газар “Рио Тинто”-ийн өргөн барьсан ТЭЗҮ-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв хүлээн зөвшөөрвөл олон улсын шүүх дээр ялах магадлал багасна гэсэн тайлбар хийж байр сууриа хатуу хамгаалсаар байна. Харин “Рио Тинто”-ийн зүгээс “Манай боловсруулсан ТЭЗҮ-ийг үг дуугүй хүлээн зөвшөөр” хэмээн шаардаж байна. Наад зах нь энэ. Цаашилбал “дургүйг нь хүргэсэн” шаардлагуудын эсрэг улс төрийн ямар акц зохион байгуулахыг таашгүй. Тэд үүндээ дадамгай.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Оюутолгойн ТУЗ-д хөндлөнгийн аудит оруулах саналаа тавиад байгаа аж. Ингэснээр Оюутолгой компани 1 их наяд 24 тэрбум төгрөгийн татварын актыг эсэргүүцэж Монголын Засгийн газрыг Лондонгийн арбитрын шүүхэд өгснийг сөрж УИХ-ын тогтоолыг биелүүлж хөрөнгө оруулалтын гэрээг засаж сайжруулах, гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлж, хоног алдах тусам ашгаа алдаж байгааг хатуу сануулж Монголын талын хохирлыг л багасгах гэж яваа юм.
Дараагийн асуудал: Шүүхийн шинэчлэл. “Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүн намайг сонсооч” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хандсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын захиа “Хонгилын” шалан дээр унаж байхыг харахад хэцүүхэн л байлаа. Харин хожим нь Х.Нямбаатар өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж тухайн үед “Шүүгчийн дансанд нэг сая ам.доллар байсан шүү дээ. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ” хэмээн телевизийн ярилцлагаар шүгэл үлээж байсан улстөрч биш өөрөө гардан шинэчлэлт хийх үүрэг хүлээлээ. Түүний шүгэл үнэ цэнтэй, үр дүнтэй хэвээрээ байна. Өнөөдрийг хүртэл хэвлэлийнхэнтэй хамтран гадаадын хөрөнгө оруулалттай компанийн дансан дахь 17 тэрбум төгрөгийг битүүмжилж шалгачихаад шийдэж өгөхгүй гацаагаад байгаагийн цаана хуулийн байгууллагын ялзрал харагдаад байгааг шүүмжилж явна.
Залуу улстөрч, “хошой” парламентчийн хувьд тэрбээр ХЗДХ-ийн сайдаар мөн хоёр дахь удаагаа ажиллах хугацаандаа ажлын арга барилын хувьд шинэлэг санаа олон, ард иргэдтэй боломжийн хэрээр ойр харилцаж ажиллахыг хичээж байгаа гэсэн үнэлгээ авч байгаа нь ил харагддаг.Түүний тэмцэл үргэлжилсээр. “Галын фронт” түүний ажлын байр. “Мөс зүсэх” нь түүний үндсэн ажил. Гэвч томилогдсон сайдын ажил зөвхөн тэмцэл байдаггүй. Төрийн яам удирдах, бодлогын салбар хариуцсан төрийн сайдын ажлын чиг үүрэг өргөн цар хүрээтэй. Тиймээс ковидын үед хатуу хөл хорио тогтоож автомашиныг хязгаартай явуулахад ч QR код олгох ажлын хэсэг ахалж, Замын-Үүдэд ачаа бараа гацахад ч, Авлигын индекц бууруулах Ажлын хэсэг байгуулахад ч мөн л гол удирдлагын үүрэг хүлээж байна.
Тухайлбал, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд ахалдгийн хувьд Монгол Улсыг дахин “саарал” болон “хар” жагсаалтад оруулахгүйн тулд сэжигтэй гүйлгээ, үндэслэлгүй хөрөнгөжилт, үнэт эдлэлийн бүртгэлгүй худалдаа энэ бүхнийг судалж, яг үнэндээ “тэнцвэргүй тулаанд” орчихоод байна. Түүний гол зэвсэг нь хууль. Тиймээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, Виртуал хөрөнгийн харилцааг зохицуулах хууль зэрэг шинээр гарч ирж буй нөхцөл байдалтай уялдуулсан хуулийн зохицуулалтуудыг яаралтай хийхээр УИХ-д өргөн бариад байна.
Залуу улстөрч, “хошой” парламентчийн хувьд тэрбээр ХЗДХ-ийн сайдаар мөн хоёр дахь удаагаа ажиллах хугацаандаа ажлын арга барилын хувьд шинэлэг санаа олон, ард иргэдтэй боломжийн хэрээр ойр харилцаж ажиллахыг хичээж байгаа гэсэн үнэлгээ авч байгаа нь ил харагддаг. Тухайлбал хүнд суртлыг хөнгөвчлөх, иргэдэд үйлчилж ажиллах цаг хугацааг хэмнэх, орчин үеийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн ажиллахын тулд тоон гарын үсэг, иргэний болон жолооны үнэмлэхийг нэг болгох, хуучирсан хилийн тэмдэгтийг шинэчлэх, цахим гав, цахим гадаад паспортыг дотооддоо хэвлэж “e Gate p”-оор зорчих ажлыг эхлүүлж цахим шилжилтийн дэд бүтцийг бодитоор бий болгох зэрэг нь өөрөө дэвшил мөн.
Харин хувь улстөрчийнхөө хувьд цаг хугацаанд хэт харам, маш шахуу ажиллаж, “богино хугацаанд олон дайсантай болох” гэсэн мэт сонирхолтой өнцөг, зарчмаар ажиллаад байгаа нь алсаас харахад сул тал байж болох ч өөрийнх нь хувьд зорилго нь ч байж мэдэх юм. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 хоног нүд ирмэх зуурт болж өнгөрлөө. Тэдэнд яарах шалтгаан бий.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2021/08/22
Нямбаатар гөлчгийг рекламдахаа боль
гав · 2021/08/21
ажнай хэмээх гондом батэрдэнийн нүүрсний хулгайн хэрэг юу болов.өмнөговьчууд мартаагүй.харсаар л
зочин · 2021/08/20
нямбаатар сайд залуу хүний сэтгэлээр их эрчтэй сайн хоёргүй сэтгэлээр ажиллаж байна гэж ахмад хуульчийн хувьд бодож явдаг