“IHC” койны ханш 24 цагийн хугацаанд найм дахин өсчээ
2021/09/14
Өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны 23.00 цагт “IHC” койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн. Үүгээр иргэдэд тус койныг худалдаж авах, зарах боломж нээгдсэн юм.
Өмнө нь хөрөнгө оруулагч татаж, эхний захиалга авах үйл ажиллагааны үеэр ханш 0.3 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл анхны захиалгын үеэр “IHC” койн 0.3 төгрөгөөр үнэлэгдэж байсан юм.
Тэгвэл өчигдөр хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш ханш тогтмол өссөөр, 11.30 цагийн байдлаар 2.4 төгрөг болж, найм дахин өсжээ. Харин хамгийн дээд үзүүлэлт нь 10 төгрөг хүртэл өссөн ч буурч 12 цагийн байдлаар 2,26 болоод байгаа юм.
DR. PRADHAN · 2021/09/16
baagii · 2021/09/14
end yaj burtguuleh ve