Зөвшөөрөлгүй эмч нар иргэдийн амиар наадсаар байх уу?
2014/05/15
Эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирсэн Солонгос иргэд эмчилгээ хийж байсан хэрэг гарсан. Тэд оффисын өрөөнд үзлэг хийж байсан бөгөөд Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний Монгол Улсад хийж байгаа эрүүл мэндийн үзлэг, оношлогоог Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл энэ сарын 6-нд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Ирээдүй” гэх Христийн сүмд үе мөч, гэмтлийн нөхөн сэргээх үзлэг хийж байгаа тухай мэдээлэл Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иржээ.
Уг мэдээллийн дагуу эмнэлэг, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч О.Ёндонцоо, н.Төгсмаа нар очиж шалгахад, Монголын тав, гадны хоёр эмч сүмд олон зуун хүнийг цуглуулж, зориулалтын бус газар үзлэг, эмчилгээ хийж байсан аж.
Тус христийн цуглааны байранд иргэдэд үнэ төлбөргүй хийгдэж байгаа эмчилгээ, үйлчилгээг АНУ-ын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson, P.Wong нарын хоёр, Монгол Улсын иргэн таван их эмч нар хамтран иргэдийн биеийн үений холбоосонд тарилгын холимогыг 600 гаруй хүнд хийсэн байна.
Тодруулбал, глюкоз 20 хувь, лидокаин хоёр хувь, витамин В12-ыг хооронд нь хольж, шингэн тарилга бэлтгэснээрээ иргэдэд тарьж, үйлчилжээ. Иргэдэд үйлчлэхдээ найруулсан тарилгын уусмалыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн 500 хүн/тун/, эмнэлгийн тусгай хог хаягдлыг зааврын дагуу цуглуулаагүй, шал, ширээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэрэглэсэн бохир зүү тариур, хэрэглэхээр бэлтгэсэн тарилгын уусмалтай тариурыг нэг ширээнд зэрэгцүүлэн байрлуулсан, гар угаах нөхцлөөр хангагдаагүй байсан аж.
Мөн нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, антисептик баримтлахгүйгээр өвдөгний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хатгалт хийж тарилгын уусмал шахаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчээ.
АНУ-ын хоёр эмч жуулчлалын визтэй Монголын хилээр нэвтэрсэн байна. Тэд энэ сарын 8-нд визний хугацаа нь дуусаад нутаг буцсан байна. Тэдний нэг нь Хятад гаралтай Америк иргэн нь Манай улсад Хонгконгийн паспортоор орж иржээ. Харин нөгөө нь АНУ-ын иргэн. Тэдэнд 1.5 сая төгрөгийн торгууль тавьж, эм, тариаг нь хурааж, устгалд оруулж, улсын орлого болгожээ.
Харин монгол эмч нарт буруу эмчилгээ хийгээгүй, хүний эрүүл мэнд, бие махбодид ноцтой хохирол учруулаагүй болохоор цагдаагийн байгууллагад шилжүүлэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин мөнгөн торгууль ногдуулах гэж зааснаар торгууль тавьсан аж.
АНУ-ын иргэн гэх хоёр эмч Эрүүл Мэндийн Яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй байжээ. Үүнээс харахад ЭМЯ, нийслэлийн ЭМГ-ын уялдаа холбоо, ажлын хариуцлага алга. Ийн хэлэхийн учир нь манай улсад эмч гэх нэр зүүсэн гадны иргэд үзлэг, эмчилгээг их хийж буй. Гэтэл тэд зүгээр л жуулчны визээр "Дархан" хилийг нэвтэрч, ирсэн хойноо Монгол Улсын хууль, журмыг зөрчөөд байгаад эмгэнэж байна.
Христийн сүм гэх байр монгол нутаг дэвсгэрээр олширох нь ихэссэн энэ үед тэнд ганцхан ширээ дэлгээд эмчилгээ хийж байгааг салбар нь мэдэхгүй байгаа нь бас л хачин.
Манайхан болсон хойно үнэгүй юманд нугасгүй жишгээрээ тэрхүү эмч нарт ийм олноороо очиж үзүүлж, юунд сайн гэж хийж байгаа нь тодорхойгүй тариаг хийлгэсэн байгаа юм. Монгол улсад хууль эрх зүйн нарийн зохицуулалт хэрэгтэй байгаа нь тод жишээ энэ.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар эмчилгээ хийгэж байсан иргэдэд “Уучлаарай та нар, монголын ард түмэн. Бидэнтэй л адил монгол хүмүүс. Тиймээс харсаар байж, гадныхан ингэж монголын хууль, журмыг зөрчүүлж чадахгүй тарцгаа" гэхэд муу сайн болсон юмнууд та нарыг ирээгүй байсан бол бид үнэгүй эмчилгээ хийлгэх байлаа гэсэн байна. Иргэдээс та нар ямар эмчилгээ хийлгэж байгаа юм бэ? гэж асуухад тэд "юуг нь мэдэхгүй ч үнэгүй юм чинь ямар хамаатай юм бэ” хэмээн хариулсан байна.
Монгол иргэдийн хариултаас харахад өөрсдийнхөө алтан амийг хаанахын хэн гэгчид даатгаад ямар тариа хийлгэж буйгаа ч мэдэхгүй гадны гэсэн болгоныг шүтэн биширч байгаа нь харамсалтай.
Энэ мэтчлэн гадны иргэд манай улсад дороороо авирлаж, дор зоргоороо аашилж буй нь хэрээс хэтэрлээ.
Зочин · 2014/05/16
1.5 say tugruguur torgood baihdaa ch yahav daa. Yadaj 15000 usd r hun tus buriig ni torgohgui yasan yum
Зочин · 2014/05/16
oo yamar aimaar yum be ene eruul mendiin yam dampuu bnm aa
Зочин · 2014/05/16
Teneguud geniin uurchiltund orj ur udamgui bolj havdariin golomtiig unegui tarasj baigaag pilgoj bna uu Amerik geheer bugd dain bish tsaan chini Amerik neriin dor hyatad garaltai hyatadiin tagnuuluud tusgai daalgvaraar ustgah bodlgo yavuulj baigaag oilgoochee.Eruul mendiin yam ajilaa hiigeechee untaj idehees uuriig mededgui m********s bolj Mongoliin ard tumen hohirch bna.Ter olon hyatad emneleg netyei horlon suitgedchiid nugdiig mi huuj gargaaachee
Зочин · 2014/05/16
туршилт хийсэн юм биш үү