УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын санаачилгаар улс төрийн намуудын Үндэсний зөвшилцлийг бий болгох бодлогын хүрээнд намуудын уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад “Монгол Улсын Хөгжлийн бодлого” сэдэвт форумыг Монгол Ардын Нам, “Стратеги” Академиас Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулж байна.

Форумд Монгол дахь зүүний болон зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд оролцож хөгжлийн талаарх үзэл бодол, байр сууриа илэрхийлж байна.

Форумыг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээж үг хэлсэн бөгөөд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга З.Батбаяр, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дэд дарга Одсүрэн, Монголын Социал Демократ Намын төлөөллүүд оролцон, өөрийн намын байр сууриа танилцуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байгаагаас гадна ХБНГУ-ын Фридих Эбертийн сан, “Стратеги” Академийн урилгаар хүрэлцэн ирсэн Доктор Алфрэд Пфаллер /ХБНГУ/ болон Эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик /Норвеги Улс/ нар “Норвеги Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого”, Социал демократ намын нийгмийн бодлого, үнэт зүйлс, зорилт, зарчим” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

Форумд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам,  Монголын Социал Демократ Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Хөдөлмөрийн Үндэсний Намууд гэсэн зүүн болон зүүн төвийн намууд болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож байна.

Форумд оролцогчид нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлогын талаар хэлэлцэж байна.

 

 “МОНГОЛ ДАХЬ ЗҮҮНИЙ БОЛОН ЗҮҮН ТӨВИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ЭДИЙН ЗАСАГ,

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

 

2014 оны 05-р сарын 16, Баасан гариг

 

Хаана: Улаанбаатар зочид буудлын “Хар Хорин” танхим

 

Форумыг “Стратеги” Академийн Захирал, доктор (Ph.D) Я.Төмөрбаатар удирдана.

 

08:30 – 09:00           

Оролцогчдыг бүртгэнэ

 

09:00 – 09:30

Форумыг нээж

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Стратеги” академийн Удирдах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл, Доктор Алфрэд Пфаллер /ХБНГУ/ болон Эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик /Норвеги Улс/ нар үг хэлнэ. 

/Хүн тус бүр 5-8 минут/

09:30-10:15

“Норвеги Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого”

Норвегий эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик

 

10:15 – 11:00

“Социал демократ намын нийгмийн бодлого, үнэт зүйлс, зорилт,

зарчим”

ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер

 

11:00 – 11:15

Цайны завсарлага

 

11:15 – 11:35

“Монгол Ардын Намын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого”

                                    Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа  

 

11:35 – 11:55

“Монгол Ардын Хувьсгалт Намын эдийн засаг, нийгмийн

хөгжлийн бодлого”

Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга З.Батбаяр

 

11:55 – 12:15

“Монголын Социал Демократ Намын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого”

Монголын Социал Демократ Намын дэд дарга Д.Энхзаяа

 

12:15 – 12:35

“Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын эдийн засаг, нийгмийн

 хөгжлийн  бодлого” 

Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын нарийн бичгийн дарга Т.Гансүх

12:35 – 14:00

Үдийн хоол Улаанбаатар ресторанд 

 

14:00 – 16:00

Хэлэлцүүлэг 

“Зүүний болон зүүн төвийн улс төрийн намуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үнэт зүйлс, зарчим, зорилт” 

16:00 – 16:20

Цайны завсарлага       

 

16:00 – 16:30

Хэлэлцүүлгийн дүгнэлт, хаалт

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Стратеги” академийн Удирдах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, “Стратеги”  Академийн Захирал, доктор (Ph.D) Я.Төмөрбаатар, Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл, Доктор Алфрэд Пфаллер /ХБНГУ/ болон Эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик /Норвеги Улс/ нар үг хэлнэ.   

/Хүн тус бүр 5 минут/

 

Энэ өдрийн хөтөлбөр өндөрлөнө