Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Гэвч тус хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын бие муудаж, ухаан алджээ. Улмаар түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Халтар сайд  өчигдөр 18 цагийн орчимд ухаан алджээ. Түүнийг Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.

Засгийн газрын  хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг УБТЗ ХНН-ийн даргын асуудал. Гурван сарын турш олон нийтийн анхааралд байгаа уг асуудлын талаар сэтгүүлчид хуралдааны дундуур сайдаас тодруулахаар хандсан боловч тэрбээр мэдээлэл өгөөгүй юм.

 

Tumen.mn