М.Энхсайхан: "Ковид-19"-тэй холбоотой эдийн засгийн хүндрэл дөнгөж эхэлж байна...
2021/11/12
Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханаас цөөн асуултанд хариулт авлаа.
Монгол улсад коронавирус цар тахлын халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хорио тогтоосноос хойш нэг жил болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт яг ямар ямар өөрчлөлт гарсан гэж та дүгнэж байна вэ?
Эдийн засагт магтаж, сайшаагаад байх юм тун маруухан. Зүгээр л тоо хэлэхэд 30 гаруй мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан, нийтдээ 580 мянган хүний ажлын байрны тухай асуудал яригдаж байна. Үйлдвэр, аж ахуйн газрууд гацаж байна. Хил, гааль хаагдчихсан байна.
Ер нь бол бэрхшээл дөнгөж эхэлж байгаа дүр зурагтай байна. Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдалд бүхэлдээ дүгнэлт өгөхөд бэрх байгаа. Инфляци өсчихсөн, 9, 10 хувьтай байна. Ирэх оноос гадаад зах зээл дээрхи инфляцийг импортлох байх.
Иймээс бүхэлд нь эдийн засгаа дүгнэж, одоо байгаа бүтцээ аль болох хамгаалж, "Ковид-19"-ын дараах эдийн засгийн суурийг эртнээс бэлдэх цаг үе ирчихсэн байна.
Коронавирус цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал ч үүнийг дагаад асуудалтай байх нь ойлгомжтой байх. Ирэх хавар эдийн засаг ямархуу нөхцөл байдалтай байна гэж та таамаглаж байгаа вэ?
Эдийн засгийг сэргээх тухай ярих нь арай эртэднэ гэсэн олон орны мэргэжлийн хүмүүсийн судалгаа байдаг. Учир нь "Ковид-19" эрчимтэй тархаж байгаа, мутацид орж байгаа, вакцинжуулалт улс орнуудад харилцан адилгүй, тэгш бус байгаагаас болоод нэг оронд гарсан мутаци нөгөө орон луугаа түргэн халдах нөхцөл нээлттэй байгаа. Эдгээрийг бодвол "Ковид-19" өөрөө яах билээ? гэдэг нь тодорхойгүй байхад эдийн засгийн сэргэлтийн тухай ярих нь эртэднэ гэсэн мэргэжлийн хүмүүсийн санал зөв байхаа гэж би бодож байгаа.
Түүнээс мөн АН-тай холбоотой улс төрийн нөхцөл байдлын талаар лавласан боловч "Би АН-ын гишүүн биш" хэмээгээд хариулахаас татгалзсан юм.
Ярилцсан Н.Энхдэлгэр
sonin.mn
DR. PRADHAN · 2021/11/13
zochin · 2021/11/12
ali ert ehelsen shu de erunhiilgch darga nar medsen herne medeegui haraagui sonsoogui thag nuhthuuj bga uls 1shagnal garduulsan erunhiilgch Mgl ard tumend hereg bna uu ⁉️ ard tumen n ajil gui udur hongoo ungruuj covid uheed Mgl hun ugui bolj bgaag medseer herne ene fuck ene gulug unuudur noirn.so serj bga te ⁉️