Коронавирусийн халдварын шинэ хувилбар болох “Омикрон” Өмнөд Африкт илрээд байгаа билээ. ДЭМБ цаг үеийн асуудлаар шуурхай хуралдан, тус хувилбарыг “Аюултай” ангилалд багтаан,  “Омикрон” гэж нэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

ДЭМБ-ын вирусийн хувирал судлах Зөвлөхүүдийн хороо хуралдан, дараах мэдэгдлийг гаргажээ.

Мутацын сорьцыг анх арваннэгдүгээр сарын 9-нд ялган авч, 24-нд шинээр бүртгэсэн талаар дурджээ.

Улс орнууд анхаарах асуудлууд:

– Тандалтаа сайжруулах, генийн дараалал үзэх

– Бүтэн геномын дарааллаа GISAID зэрэг дата баазад илгээх

-Шинэ хувилбар бүртгэгдсэн тохиолдолд ДЭМБ-д шуурхай мэдээлэх

Иргэд:

Амны хаалт зүүх, зай барих, гар угаах, дотоод орчинд агаар сэлгэх, олон хүнтэй газар явахгүй байх, вакцин хийлгэхийг анхааруулав.