Д.Сумъяабазар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглох саналаа он гараад Засгийн газарт хүргүүлнэ
2021/12/23
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох саналаа Засгийн газрын хуралдаанд хүргүүлэх талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Манай улсын авто замын хураамж Афганистанаас тав дахин бага. Хот өртөг өндөртэй, хот руу орж ирж байгаа иргэд татвараа төлдөг байх ёстой. Ингэж байж зохицуулалтыг хийж, түгжрэл болон төвлөрлийг сааруулна. Орон нутагт мэдээж ажлын байрны асуудал яригдана.
Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг импортлохыг хориглох саналыг он гараад Засгийн газрын хуралдаанд хүргүүлнэ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 615 мянган тээврийн хэрэгсэл оролцож байгаа. Автомашины тоо жилд 80 мянгаар нэмэгдэж байгаа. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглохыг 2024, 2025, 2026 он гэх үү гэдгийг асуулга явуулж байгаад шийдэж болно.
Гол нь импортоор орж ирж байгаа буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг зогсоох хэрэгтэй байна. Нийслэлийн замын хөдөлгөөний даац хэрээс хэтэрсэн. Дорвитой алхам хийгээд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ-д дэлгэрэнгүй танилцуулна" гэлээ.
ВИДЕО:
Teneg boh · 2021/12/23
Ene Erguu a.c. Magnaigiin songuuld yalbal heregjuulj bolno gsn sanaanuudiig Odoo Ooroo sanaachilsan yum shig soliorood bh N Tolgoi gej hooson olon shunaltan
bat · 2021/12/23
Хотын иргэний татвар буй болго татвараа төлсөн нь хотод амьдар төлөхгүй нь хөдөө нүү өөр гарц үгүй
Иргэн · 2021/12/23
Одооноос зогсоох мэдэгдлээ өгөөд. 2022-3-1. Хоригло!
Зочин · 2021/12/23
Зөв шүү. Дэмжиж байна.