Зөөвөрлөгдсөн 36, дотоодын халдварын 1,172 тохиолдол батлагдаж, НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ
2022/01/11
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,208 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 397,664 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 36 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,172 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 842 нь Улаанбаатар хотод,
- 330 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,001 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,191
- Хүндэвтэр - 2,669
- Хүнд-590
- Маш хүнд-33 хүн байна.