ГХЯ: Алматы хотод байнга оршин суудаг монгол иргэн тус хотын цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон
2022/01/11
Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн билээ.
Уг мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байна.
Алга болсон гэх иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байгаа аж.
Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар уг иргэний ар гэрийхэнтэй байнгын холбоотой байгааг мөн хэллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 4,028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна. Үүнээс
- 1,383 хүн хууль ёсны дагуу
- 1,600 хүн хууль бусаар оршин сууж
- нийт 1,045 оюутан сурч байна.
Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байгаа аж.
Зочин · 2022/01/11
balaarad tsagsaald ni oroltsoogui biz dee