"Даяар Монгол": Д.Монголхүү нарын ард Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар байгаа...
2022/01/12
"Хөх Монгол", "Даяар Монгол" хөдөлгөөнийхөн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Д.Гансүрэн: "Саяхан хөрш зэргэлдээ Казакстан улсад болсон үймээн, самуун, үйл явдлыг харлаа. Магадгүй тусгаар тогтнолынх нь асуудал яригдахыг үгүйсгэх аргагүй. Сири, Ливи гээд өөр ийм жишээ олон бий. Харийн улсууд гадны орныг эрхшээхдээ “хуваа, захир” гэдэг зарчмаар ажилладаг. Энэ зарчмаар олон оронд үймээн самуун, өнгөт хувьсгалыг залуучуудын хөөрлийг ашиглаж, хүний эрх, эрх чөлөө гэсэн хоосон уриа лоозонгоор уруу татдаг.
Сүүлийн үед “No double standart” гэсэн хөдөлгөөний нөхдүүд, Э.Одбаяр, Д.Монголхүү нарын үйлдэл хэрээс хэтэрч байна. Магадгүй Казакстаны араас Монголын залуучуудыг уриалж, турхирч, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэж байгааг бид эсэргүүцэж байна.
Бид хоёрыг өмнө нь хэвлэлийн бага хурал хийсний дараа хангалттай доромжилсон. Дараа нь хэн нь мэдэгдэхгүй хэдэн залуугаар хэвлэлийн бага хурал хийлгэж, Д.Монголхүүтэй намайг зодолдуулах асуудал хүртэл ярьж байна лээ. Хөл гараараа учраа олдог үе өнгөрсөн. Дараахан нь миний гэр бүлийг бас оролдсон. Миний эхнэр олимпийн шүүгч. “Токио-2020” наадмын үеэр ч шүүгчээр ажилласан. Гэтэл зохих байгууллагууд руу нь Англиар захиа бичиж, фашист нөхөртэй хүнээр шүүгч хийлгэж болж байгаа юм уу? гэсэн байна лээ. Ийм арчаагүй, хөгийн юм хийдэг хүмүүс. Монголыг хагаралдуулах гэсэн өмхий үнэр чинь үнэртэж байна.” гэв.
Харин “Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Э.Бямбатулга: “Эд нарын ард хэн байгааг хэлчих үү? Ц.Элбэгдорж байна, Х.Баттулга байна. Үе үеийн Ерөнхийлөгч нар байна. С.Эрдэнэ байна.” хэмээсэн юм.
Зочин · 2022/01/12
Монгол хүмүүс хэзээ ч монголхүү гэсэн нэр өгдөггүй шүү. Наад новшоо чангалах хэрэгтэй
zochin · 2022/01/12
amaa tat tegeed zailchgaa
Зочин · 2022/01/12
Худал үнэн нь мэдэгдэхгүй ийм зүйл ярьж байхаар нотлох хэрэгтэй. Хөдлөшгүй нотолгоо баримт гаргаж тавиад ярь даа
zochin · 2022/01/12
huviin soelgui bolovsrolgui uls.g sonsoj duviilguh shaardlaga bna uu? uurusdiigu sonsoj hundluulh.g husej bval naad olnii bugd utsa uhdag buduuleg zanga zas ta nar.g sonsgood thugalsan uls.g hundel