Номхон далайд галт уул дэлбэрсний улмаас АНУ, Японд цунамигийн түгшүүр зарлажээ
2022/01/16
Бямба гарагт Номхон далайн өмнөд хэсэгт галт уулын хүчтэй дэлбэрэлт болсны улмаас эрэг дагуу олон улс оронд цунами үүсэх эрсдэл бий болоод байна.
Далайн усан доорх галт уулын дэлбэрэлтэд хамгийн түрүүнд Тонга арал улс өртжээ.
Тус улсын нийслэл Нукуалофа дэлбэрсэн галт уулаас өмнө зүгт ердөө 65 км зайтай оршдог. Тонга улсын газар нутгийн олон хэсэг үнс нурманд дарагдаж, цахилгаан эрчим хүч тасалдаж, утас, интернэтийн сүлжээгүй болжээ.
Эрэг орчмын газрууд усанд автсан тул иргэд өндөрлөг газар руу нүүж байгааг сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэг харуулж байна.
Галт уулын дэлбэрэлт Номхон далайн эрэг дагуу олон улсад цунами үүсэх эрсдэл бий болгожээ. Бямба гарагийн шөнө дундын орчимд Японы Кагошима мужийн Амами-Ошима арлын Коминато дүүрэгт 1.2 метрийн өндөртэй цунами бүртгэгдсэн байна.
Японы цаг уурын хүрээлэн Номхон далайн эрэг дагуу 3 метр хүртэл өндөр цунами үүсэж болзошгүйг иргэддээ анхааруулжээ.
АНУ бас Номхон далайн эрэг орчмын нутаг дэвсгэртээ далайн өндөр давлагаа үүсэж, үер буух эрсдэл нэмэгдсэнийг анхааруулсан байна.
Австрали, Шинэ Зеланд, Фижи улсууд мөн байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх түгшүүр зарлаж, болзошгүй тохиолдолд хариу арга хэмжээ авахаар бэлдэж эхэлжээ.
Тонга арлаас 2,300 км зайтай оршдог Шинэ Зеланд улсын иргэдэд галт уулын дэлбэрэлтийн чимээ тод сонсогдсон тухай тус улсын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.
CHIN · 2022/01/17
Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй +2347039201245 whatsapp дугаараар эсвэл [email protected] имэйлээр холбогдоорой.