Улаанбаатарт 2,150, орон нутагт 1,132 тохиолдол PCR-аар батлагдаж, нэг иргэн энджээ
2022/01/21
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,282 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 422,166 болж нэмэгдлээ.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, шууд эмчилгээг эхлүүлж байгаа юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 2,150 нь Улаанбаатар хотод,
- 1,132 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,020 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,080 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,044 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,202
- Хүндэвтэр – 5,837
- Хүнд - 964
- Маш хүнд - 77 хүн байна.