Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна халаалтын шугамд гэмтэл гарчээ.

Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу гарсан гэмтлийг МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр авто замыг хааж, 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:00-22:00 цагийн хооронд засварлах ажлыг хийхээр болсон байна.

Иймд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.