Шинээр 2,057 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдлаа
2022/01/29
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,057 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 441,679 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,129 нь Улаанбаатар хотод,
- 928 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,554 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,915 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,088
- Хүндэвтэр – 6,447
- Хүнд - 913
- Маш хүнд - 106 хүн байна.
Зочин · 2022/01/29
орхон гэж бүтэхгүй газар хөдөө байж ямар их тэнэдэг юм вэ