Ч.Болортуяа: Коронавируст халдвараар хүүхдүүд өвчлөх нь эрс нэмэгдэж байна
2022/02/01
Өнөөдөр /2022.02.01/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргаад буй шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Н.Ариунзаяа болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Эл хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байна.
Мэдээллийн үеэр Ч.Болортуяа "УОК-оос коронавируст халдварын хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан. Нийт өвчлөлийн 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногт 22 хувьд хүрч, нэмэгдсэн байна. Насаар нь авч үзвэл 45.5 хувь нь 5-11 насныхан байна" гэлээ.
Мөн Монгол, БНХАУ-ын хилийн Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам, дайран өнгөрөх цэгүүдийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны нот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжжээ.