Шинийн 1-нд Улаанбаатараас гарсан иргэдийн тоо орсноосоо их байна
2022/02/04
Тээврийн цагдаагийн албанаас хоёрдугаар сарын 2-ны өдрийн автозамын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээг танилцуулжээ. Энэ өдөр Цагаан сарын шинийн 1-ний өдөр тохиосон юм.
Мэдээнд, шалган нэвтрүүлэх цэгийн долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарсан талаар дурдсан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлж ажиллаа, орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Зочин · 2022/02/06
яг тэр үед нь л хаачих