Сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 5-наас ажиллаж эхэлнэ
2022/02/04
Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байна. Өнөөдрөөс "Номин", "Сансар" худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. Олон улсын худалдааны “Нарантуул” төв зах хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амарч, хоёрдугаар 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.