570 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, дөрвөн иргэн нас барлаа
2022/02/05
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 570 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр илэрсэн халдварын
- 366 нь нийслэлд
- 204 нь орон нутагт бүртгэгдэв.
Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 32,677 хүн гэрийн хяналтад байгаа бол 6,449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1,670
- хүндэвтэр 4,093
- хүнд 615
- нэн хүнд 71 хүн байна.
Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас өчигдөр дөрвөн иргэн нас барсан байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.