Авто засварын газарт гарсан галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байна
2022/02/05
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн зүүн талд байрлах нэр бүхий авто засварын газарт өнөөдөр гал гарчээ.
Энэ тухай дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2 дугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиж ажиллан, 15 минутад тархалтыг зогсоож галыг унтраажээ.
Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.