Гэр бүлийн маргааны улмаас нэг иргэн өндөрөөс унан нас баржээ
2022/02/08
Өчигдөр /2022.02.07/ гэр бүлийн асуудлаас байж болзошгүй насанд хүрээгүй хүн өндрөөс унаж нас баржээ. Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй боловч цахим ертөнцөд "Банкны эзний эхнэр цонхоор унаж нас барсан" гэх мэдээлэл цацагдаад буй.
Харин цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэв. Талийгаачийн ар гэр банктай холбоогүй бөгөөд тухайн өдөр өндрөөс унах гэмт хэрэг дахин бүртгэгдээгүй байна. Бид хэргийн тухай эргэн мэдээлэх болно.