ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явахыг шаардаж байгаа
2022/02/10
ОХУ руу зорчиж буй иргэдэд тавигдаж буй шаардлагын талаарх мэдээллийг МИАТ ТӨХК-аас гаргажээ.
Уг мэдээлэлд дурдсанаар ОХУ-д бууж байгаа цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай (англи эсвэл орос хэл дээр) юм байна.
Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонг Конг, Лесото, Мадагаскар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй.
Зорчигчид эрүүл мэндийн хуудас бөглөх бөгөөд Эрүүл мэндийн хуудсыг ЭНД дарж авах боломжтой.
Мөн ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явахыг шаардаж байгаа аж.