Хөгжлийн банкны асуудлаар "Гантиг Вилла"-гийн есөн блокийг битүүмжилжээ
2022/02/10
Өнөөдөр /2022.02.10/ АТГ-аас Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас чанаргүй ангилалд орсон зээлдэгчдээс гадна зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Мэдээллийн үеэр, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
Иргэддээ анхааруулахад, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, барьцаанд байгаа эсэх, маргаантай, хязгаарлалт тогтоогдсон эсэхийг нь шалгах хэрэгтэй байна.
Жишээлбэл, “Гантиг вилла” төслийн есөн блок нь Хөгжлийн банкны барьцаатай. Хязгаарлалт тогтоосон. Энэ нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани барьсан барилга” гэлээ.