Нэгдүгээр сард $2 саяын бараа бүтээгдэхүүнийг олон улсын байгууллагаас зээлээр авчээ
2022/02/11
Энэ оны эхний сарын гадаад худалдааны статистикаар импорт экспортоосоо давсан. Импортоор нийт 556.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 97.7 сая ам.доллароор буюу 21.3 хувиар өссөн байна.
Импортоор авсан барааны
- 98 хувийг валютын төлбөртэй худалдаа,
- 0.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
- 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа,
- 1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа,
- 0.03 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.
Дээрх бүтээгдэхүүнүүд импортын барааны нийт дүнд 85.4 хувийг эзэлжээ.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 2.7 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд
- Японд 40.2 хувь
- Туркт 18.6 хувь
- БНХАУ-д 10.2 хувь
- Энэтхэгт 9.5 хувь
- Италид 6.9 хувь тус тус ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 2 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл АНУ-д 24.3 хувь, БНХАУ-д 19.1 хувь, Австрид 14.5 хувь тус тус ногдож байгаа юм.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн багаад 34.8 хувийг Японоос, 33.3 хувийг Австриас, 11.6 хувийг БНХАУ-аас тус тус олгожээ.
Нийт 5.6 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 96.2 хувь, Францад 1.9 хувь тус тус ногдож байна .
Манай улс дэлхийн 118 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос ОХУ-д 33.9 хувь; БНХАУ-д 27.4 хувь; Японд 9.3 хувь; БНСУ-д 4.7 хувь; АНУ-д 3.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 78.2 хувийг эзэлж байна.