Монгол Улсын Засгийн газраас цар тахлын тухай хуулийн хүрээнд бүх айл өрх болон нэр бүхий 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс дааж байгаад энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг шийдвэр эцэс болсон. 

Энэ асуудлаар цахим орчинд нэгэн мэдээлэл тарсан нь ОСНААУГ-ын ХҮТ-4 ус, дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэгдэх болсон тухай мэдээлэл юм. 

 

Тэгвэл энэ талаар Монголбанкны албаны эх сурвалж үгүйсгэн дараах тайлбарыг хийжээ. 

Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэх агуулгатай мэдэгдлийг ХҮТ-4-өөс иргэдэд тараасан болтой юм. Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж гараагүй гэв.