Энэтхэг улсад нэр алдартай явуулын циркт өндөр цалинтай гэрээгээр ажиллуулна хэмээн16 настай уран нугараач хоёр охин, ахлагч 20 настай бүсгүйг хууран мэхэлсэн хэрэг гарсан билээ.

Охидбичиг баримтын зөрчилтэй байсан тул нисэх буудал дээр саатуулагдсан бөгөөд Энэтхэг дэх Монголын Элчин сайдын яаманд тэднийг хүлээлгэж өгсөн байна. Нугараач охидыг тосгодоор тоглодог явуулын циркт хорьж байсан бөгөөд энэ сарын 12-ны өдөр тэд зугтаж, нисэх буудал дээр ирсэн байна. Энэ  хэргийг  шалгаж дууссаны дараа тэднийг Монголд авчрах гэнэ.

Нугараач охид хоол хүнсний дутагдалд орсон,  ядарч сульдсан,биеэр нь идээт үрэвсэл гарсан, нэлээд зовиур шаналгаатай байгаа аж.

Ж.Баярмаа