761 шинэ тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ
2022/02/18
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 761 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинээр илэрсэн халдварын
- 361 нь нийслэлд
- 400 нь орон нутагт батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5,573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1,544
- хүндэвтэр 3,478
- хүнд 503
- нэн хүнд 48 хүн байна.
Түүнчлэн 18,080 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ.