Улаанбаатар хотын түгжрэлд нөлөө бүхий байршлуудад оршдог төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Ингэснээр 

  • 21 сургууль 07:45 цагт
  • 15 сургууль 08:15 цагт
  • 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна.

Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян хатан хандахыг нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвлөмж болгосон. Тодруулбал, хүүхдийнх нь хичээлийн цаг өөрчлөгдсөн бол эцэг, эхчүүдийн ажилдаа ирэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00 гэх мэтчилэнгээр байгууллага бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулахыг зөвлөсөн билээ. 

Эдгээр арга хэмжээг авснаар түгжрэлийг 12.5 хувиар бууруулна хэмээн тооцсон. Уг зохицуулалт зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөх юм.

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар хэлэлцжээ.

Дээрх арга хэмжээг авснаар зарим хэсэгт үр дүнгээ өгч байгаа бол заримд нь хүлээсэн өөрчлөлт гараагүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүй аж.