Б.Батцэцэг: Украин дахь оюутнуудаа 26, 27-ны нислэгээр авчрахаар 21 суудал захиалсан
2022/02/24
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
"Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй.
68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яамнаас холбогдон ажиллаж байгаа. Украин улсад Элчин сайдын яам байхгүй ба Өргөмжит консул ажилладаг.
Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнууддаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн.
Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.Өчигдөр холбоо бариад, ГХЯ цахимаар уулзалт хийсэн.
Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа. Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна.
Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авчиръя гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, Франкцурт, Истанбулаар дамжих олон улсын нислэг цуцлагдахгүй бол шууд ирнэ. Хэрэв бүх нислэг зогсчихвол машинаар Польш руу тээвэрлэнэ.
Оюутнууд дөрвөн хотод байгаа. Улаанбаатарт сууж байгаа Европын элчин сайдын яамд болон Европт сууж байгаа Элчин сайдын яамдтай байнга мэдээлэл солилцож байна.
Одоогийн байдлаар Варшавт байгаа манай Элчин сайдын яам цаг тутамд мэдээ өгч байгаа. Тэрүүгээр бол ямар нэгэн эрсдэлд орсон гаднын бөгөөд Монгол Улсын иргэн байхгүй. Ямар нэгэн халдлагад өртчихсөн байшин барилга объект байхгүй. Дотооддоо хоргодох зориулалтын байранд орохыг уриалж байгаа.
Гадаад харилцааны яам 27 оюутнууд эсэн мэнд, аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахад анхаарлаа хандуулж байна. Хэвлэл мэдээллийнхэн нэг талын мэдээллийг үндэслэж, буруу ташаа мэдээлэл өгөхөөс сэргийлж, Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллахыг хүсэж байна" гэв.
Зочин · 2022/02/24
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон та эмнэлэгтэй холбогдож болно [email protected]