Иргэд олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа.

 

  • Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi  сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална
  • Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх
  • Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх нь чухал
  • Нууц үгийг том, жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан хийж олон хаягт давтан ашиглахгүй байнга шинэчлэл хийж байх хэрэгтэй гэв.