320 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, нэг хүн нас барлаа
2022/02/27
Улсын хэмжээнд коронавируст халдварын 320 шинэ тохиолдол батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинээр илэрсэн халдварын
- 138 нь нийслэлд
- 182 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 9,457 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2,676 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 701
- хүндэвтэр 1,712
- хүнд 225
- нэн хүнд 38 хүн байна.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт нэг иргэн архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нас баржээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.