305 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, хоёр иргэн нас баржээ
2022/03/01
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 305 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 139 нь Улаанбаатар хотод,
- 166 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 80-аас дээш насны хоёр иргэн нас баржээ.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,416 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 633 нь хүүхэд байна.
Гэрийн хяналтад 7,695 хүн байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 648
- Хүндэвтэр – 1,536
- Хүнд - 204
- Маш хүнд – 31 хүн байна.