Д.Монголхүү: Монгол залуучууд дайныг хүсэхгүй байгаагаа илэрхийлж жагсаал зохион байгуулж байна
2022/03/01
Сүхбаатарын талбайд "No war" жагсаал болж байна. Жагсаалд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүү тэргүүтэй иргэд оролцож байгаа юм.
Энэ үеэр Д.Монголхүү "Энх тайвнаар амьдрах эрэн үе эхэлсэн. Асуудлыг заавал хүчээр шийдэх албагүй. Дайн бол хүсэх зүйл биш. Энхтайванаар амьдрах боломж бололцоо хүн төрөлхтөнд хангалттай байна. Манай төрийн өндөр албан тушаалтан, намууд аль нэг улсыг нь дэмжихгүй төвийг сахих ёстой. Гол нь энэ дэлхийд энхтайван байхыг хүсэж байна. Энэ жагсаал бол уриалгын шинжтэй. Монгол залуучууд дайныг хүсэхгүй байгаагаа илэрхийлж буй жагсаал.
Бид ГХЯ-нд Украинд байгаа хүүхдүүдийг олж ирэх шаардлага хүргүүлсэн байгаа" гэлээ.
зочин · 2022/03/02
энэ залуу хийрхэлээ одоо больмоор байна шүү