Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 255 тохиолдол PCR шинжилгээгээр бүртгэгджээ.

Эдгээрийн

  • 127 нь нийслэлд
  • 128 нь орон нутагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7,021 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2,235 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 574
  • хүндэвтэр 1,435
  • хүнд 195
  • нэн хүнд 31 хүн байна.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт нэг иргэн архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нас баржээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.