Сурагчид дөрөвдүгээр сарын 2-ноос ДОЛОО ХОНОГ амарна
2022/03/04
2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай байгаа.
Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл нь өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн билээ.
Энэ улирлын хичээл долоон долоо хоног явагдаж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амрах юм байна. Амралт долоо хоног үргэлжилснээр дөрөвдүгээр сарын 11-нд гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.