264 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ
2022/03/05
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 264 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 132 нь орон нутагт,
- 132 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Уг өвчний улмаас нас баралт бүртгэгдээгүй байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,840 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 460 нь хүүхэд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 523
- Хүндэвтэр – 1,127
- Хүнд - 169
- Маш хүнд – 21 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 5,772 хүн байгаа юм