Улаанбаатарт 87, орон нутагт 86 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ
2022/03/06
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 173 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 86 нь орон нутагт,
- 87 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Уг өвчний улмаас нэг хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,614 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 396 нь хүүхэд, 83 нь жирэмсэн ээж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 369
- Хүндэвтэр – 1,087
- Хүнд - 139
- Маш хүнд – 19 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 5,545 хүн байгааг ЭМЯ мэдээллээ.