Эндэгдэл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд 189 хүн халдвар авсан нь батлагдлаа
2022/03/08
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 189 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 467,201 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 91 нь Улаанбаатар хотод,
- 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд уг өвчний улмаас эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Одоогоор улсын хэмжээнд 1,377 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,863 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 315
- Хүндэвтэр – 909
- Хүнд - 139
- Маш хүнд – 14 хүн байна.